Украины цэргүүд тус улсын өмнөд хэсгийн Оросын мэдэлд байдаг стратегийн чухал хот болох Херсоноос зүүн хойд зүгт орших Оросын байрлалд нэвтэрсэн тухай мэдээлсэн.

Энэ талаар Оросын арми болон Оросоос томилсон бүс нутгийн албан тушаалтнууд нэмэлт мэдээлэл өгчээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оройн мэдэгдэлдээ ард түмэндээ хандан “хэд хэдэн бүс нутгийн сууринуудыг шинээр чөлөөлсөн” гэж мэдэгдэв.

Херсоны Оросоос томилогдсон захиргааны тэргүүн Владимир Салдо Украины зэвсэгт хүчин фронтын шугамаас өмнө зүгт 30 км-ийн зайд орших Днепр голын дагуу Дудчаны сууринд нэвтэрч, зарим газруудыг эзэлсэн болохыг өчигдөр баталсан. Оросын зарим мэдээллээр Украин Дудчаныг бүрэн чөлөөлсөн байна.

Оросын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “тоогоор давуу” Украины танкнууд өмнөх фронтын шугамыг зааглаж байсан Золотая Балка тосгоноос өмнө зүгт цөмөрч орсон байна. Уг тулаанд Оросууд Украины 130 орчим цэргийг устгасан гэж тэрээр мэдэгджээ.

Мөн Салдогийн хэлснээр Украины хоёр батальон Херсон хотоос зүүн тийш 70 км зайд орших Каховка усан цахилгаан станцад нэвтрэхийг оролдсон байна. Цахилгаан станц нь Нова Каховка боомт хотод байдаг.

Украины цэргүүд Днепр мөрний баруун эрэг дэх Оросын 25,000 цэргийг хангах шугам руу давшиж байна гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Украины цэргүүд Херсон хот дахь Оросын хүчний хүчний амин чухал холбоос болох Антоновскийн гүүрийг их буугаар ихээхэн сүйтгэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ, Украины цэргүүд зүүн зүгт Оросын мэдэлд байдаг Луганск муж руу нэвтэрчээ.

Зеленский “олон газар ширүүн тулаан үргэлжилж байна” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Бямба гарагт түүний цэргүүд Луганск мужийн хилийн ойролцоо орших зүүн зүгийн Лиман хотыг түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Оросын арми Лиманыг ложистикийн бааз болгон ашиглаж байсан тул энэ нь Украины цэргүүдийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Луганск дахь Оросын хүчин Украины цэргүүдийг Луганск муж руу хэдэн километр түрэн орсныг мөн мэдэгдсэн байна. Одоо Украины цэргүүд Оросын мэдэлд байдаг Луганскийн Кременная, Сватове хотууд руу давшиж байгаа гэсэн мэдээлэл байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтийн санал хураалтын дараа Украины дөрвөн бүс нутгийг Оросын нэг хэсэг хэмээн зарласны хоёр нь Херсон, Луганск юм.

Эх сурвалж: BBC

#Луганск, #ОРос, #УКраин, #Херсон,