2022 оны Химийн салбарын Нобелийн шагналыг “клик” хими гэгддэг молекулуудыг хооронд нь холбох чиглэлээр хийсэн бүтээлээрээ гурван эрдэмтэн хүртлээ.
Каролин Бертозци, Мортен Мелдал, Барри Шарплесс нарын бүтээл нь молекулуудыг “Lego” тоглоомын хэсгүүд шиг холбох боломжийг олгодог. Уг аргыг хорт хавдрын эмчилгээг хөгжүүлэх, хавдрын эсийг шууд чиглүүлэх зэрэгт ашигладаг байна.
Эрдэмтдийн энэхүү нээлт нь химийн салбарыг өөрчилж, химийг илүү хялбар, үр дүнтэй болгоход чухал ач холбогдол үзүүлжээ.
Амьд эсийг холбодог биоортогональ химийн шинжлэх ухааныг анхдагч Каролин Бертоззи нь химийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн найм дахь эмэгтэй болсон байна.
АНУ-ын профессор Барри Шарплесс хоёр дахь Нобелийн шагналаа хүртэж байгаа бөгөөд эхний шагналаа 2001 онд хирал катализаторын бүтээлээрээ хүртэж байжээ.
Профессор Шарплесс, Профессор Мелдал нар бие даан ажиллаж байсан ч хамтдаа “клик” химийн үндэс суурийг тавьсан юм.
Үүнийг ойлгохын тулд “Lego” хэрхэн ажилладаг талаар бодож үзэх хэрэгтэй. Нэг хэсэг нь товгор, нэг хэсэг нь ховилтой, тэдгээрийг хооронд нь нийлүүлээд дарахад ховил нь төгс таарч, нэг бүхэл болдог.
Их Британийн Эдинбургийн их сургуулийн профессор Алисон Хулме “клик” химийн хувьд ижил үйл явц өрнөдөг гэж тайлбарлав.
Гэвч анхандаа үүнийг амьд эсэд хэрэглэх боломжгүй байсан. Учир нь үүнийг хийхэд зэс ашигладаг байсан, харин энэ нь эсийг үхүүлдэг байжээ.
Энэ үед Профессор Бертоззи “клик” химийг амьд эсэд ашиглах боломжтой болгож шинэ нээлт хийсэн байна. Тэрээр өөр бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан зэсийн ионуудыг тойрч гарч чаджээ.
Түүний бүтээлийн тусламжтайгаар эрдэмтэд “эмийг хүний биеийн зөв хэсэгт хүргэж, буруу газраас хол байлгах” боломжтой болсон гэсэн үг юм. Түүнчлэн энэ нь шинэ молекулуудыг харах боломжийг олгосноор “биологийн нээлтийн хэрэгсэл”-д тооцогддог байна.
Нобелийн хороо эдгээр эрдэмтдийн химийн шинжлэх ухаанд асар их нөлөө үзүүлснийг үнэлж шагнал олгосон байна. Өнгөрсөн жилийн шагналыг молекул бүтээх хэрэгсэл бүтээсэн хоёр эрдэмтэн хүртэж байжээ.
Эх сурвалж: BBC

#Нобелийн шагнал, #Химийн салбар,