Холбооны мөрдөх товчоо (FBI) Хантер Байденыг татварын гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг худалдаж авахын тулд худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэг үйлдсэнийг нь батлах хангалттай нотлох баримт цуглуулсан тухай “CBS News” мэдээлэв.

“FBI” Ерөнхийлөгч Жо Байдены хүүг 2018 оноос хойш мөрдөн шалгаж байгаа бөгөөд цуглуулсан нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэх эсэх шийдвэрийг АНУ-ын Делавэр дэх прокурор гаргах аж.

Харин Хантер хууль зөрчсөн асуудлыг удаа дараа няцаасаар ирсэн.

52 настай Хантер Байден нь хуульч, лоббидогч нэгэн бөгөөд Хятад, Украин зэрэг гадаадын орнуудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан ч шинжилгээгээр түүнээс кокаин илэрсний улмаас 2014 онд халагдсан байна.

Холбооны агентууд түүнийг 2018 онд шалгаж эхлэхдээ түүний гадаад дахь бизнес, зөвлөхтэй холбоотой санхүүгийн асуудалд төвлөрч байжээ.

Хожим нь мөрдөн байцаалтын чиглэл өөрчлөгдөж, түүний 2018 онд галт зэвсэг худалдаж авахын тулд бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн, мөн орлогоо зөв тайлагнасан эсэх асуудалд анхаарлаа хандуулах болсон байна.

Өнгөрсөн жил гаргасан номондоо тэрээр тухайн үед ихээр донтуулдаг “крэк кокаин” хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч “Washington Post”-ын мэдээлснээр тэрээр холбооны маягтын “марихуан эсвэл тайвшруулах, сэргээх үйлчилгээтэй бодис, хар тамхи болон бусад хязгаарласан бодисыг хууль бусаар хэрэглэдэг үү эсвэл донтогч уу” гэсэн асуултад “үгүй” гэж хариулж байжээ.

Хантерын өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээллийг “CBS”-д задруулсан хүмүүсийг Хууль зүйн яамнаас мөрдөн шалгаж, хариуцлага хүлээлгэнэ гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Washington Post” сонинд эш татсан мэдээллүүдийг “өрөөсгөл, нэг талыг барьсан, үнэн бус” гэж тодорхойлжээ.

Хантер нь удаан хугацааны турш консерватив үзэлтнүүдийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд түүний хилийн чанад дахь бизнесийн харилцааг авлигын шинж чанартай гэж үздэг. Түүнчлэн Бүгд найрамдахчууд ирэх сард болох Конгрессын завсрын сонгуулиар олонхын суудал авч чадвал Хантерыг Төлөөлөгчдийн танхимд шалгуулна гэж мэдэгдээд байгаа.

Ерөнхийлөгч Байден хүүгээ хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг үгүйсгэдэг.

Америкийн хэвлэлд мэдээлснээр 2018 онд Хантер Байдены тухайн үеийн найз эмэгтэй түүний бууг сургуулийн ойролцоох хогийн саванд хаясны дараа мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж байжээ.

Эх сурвалж: BBC

#жо байден, #Хантер Байден,