Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдсэнээр Украины дайнтай холбогдуулан ийм шийдвэр гаргасан компаниудын нэг болж байна.

“Nissan” өөрийн бизнесээ төрийн өмчит судалгааны хүрээлэнд худалдаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд 100 тэрбум орчим иений /686 сая ам.доллар/ алдагдал хүлээх тооцоотой байна. Гэхдээ тус компани жилийн орлогын төсөөллөө өөрчлөлгүй хэвээр үлдээжээ.

Энэ оны гуравдугаар сард “Nissan” дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүссэнтэй холбоотойгоор Санкт-Петербург хот дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдээд байсан юм. Улмаар нөхцөл байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ийм шийдвэрийг тус компанийн өрсөлдөгч автомашин үйлдвэрлэгчид хэдийнээ гаргаад байсан юм. Тухайлбал, өнгөрсөн сард “Toyota Motor” компани Оросын мөн Санкт-Петербург дахь үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг зогсоосноор Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгджээ. Мөн “Mazda Motor” компани Орост үйлдвэрлэлээ зогсоох талаар тус улс дахь түнштэйгээ хэлэлцээ хийж байгаа юм байна.

“Nissan” Санкт-Петербург дахь үйлдвэртээ спорт загварын тээврийн хэрэгслүүд болон бусад автомашиныг үйлдвэрлэдэг байсан бөгөөд 2021 онд 45 мянга орчим тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн байна. “Манай компанийн Орос дахь ажилтнууд шинэ эзэмшигч болох Автомашин, хөдөлгүүрийн судалгааны хүрээлэнд нэг жил ажиллах баталгаа авсан” гэж “Nissan”-ы мэдэгдэлд дурджээ.

#Nissan,