"Зуухны мангас" нарс модны үртсэн шахмал түлшийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа.
ОХУ-д цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч "Элит" компани Монгол дахь "Саян уран мандал" ХХК нь хамтран экологийн шахмал түлш нийлүүлж, өнгөрсөн сараас зах зээлд нийлүүлж эхэлжээ. ОХУ-ын Сибирская хот дахь "Элит" компани нь 2011 онд байгуулагдаж, сард 50 мянган м.куб модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус улсын Сибирийн Ангарск, Новосибирск, Усоль-Сиберская хотын хэрэгцээг хангадаг аж.
Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын агаарын бохирдлыг бууруулах өндөр ач холбогдолтой нь лабораторийн шинжилгээгээр баталгаажиж, Монголын зах зээлд борлуулах эрхийг "Саян уран мандал" ХХК авсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баасандулам мэдээлэл өгсөн юм. Түлшний техникийн үзүүлэлтийг танилцуулбал:
Үүнээс гадна цавуу, барьцалдуулагч гэсэн химийн ямар ч нэгдэл, хольцгүй, үнс үлдэхгүй, 11.4 хувийн чийгшилтэй, бүрэн шаталттайгаар онцлог. 12 ширхэгийн савлагаатайг Таван шар, Яармаг, Долоон буудал гэсэн хотын алслагдмал бүсэд 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм. Нэг тонн шахмал түлш нь хэрэглээгээр таван тонн нүүрстэй тэнцдэг. Мөн бүх төрлийн зууханд тохиромжтой, угаартах эрсдэлгүй гэдгийг үйлдвэрлэгчид онцоллоо.