COVID-19

Япон Улс дахин онц байдал тогтоов

Япон Улсын Засгийн газар дотоодын коронавирусний тархалтыг зогсоохын тулд Токио хот болон хөрш гурван мужид энэ сарын 8-ны өдрөөс ирэх сарын 7-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай онц байдал тогтоох шийдвэр гаргасан тухай Ерөнхий сайд Ё.Суга албан ёсоор мэдэгдэв.

Tokyo emergency: Japan shuts down capital as Covid cases erupt - 9 million  under lockdown | World | News | Express.co.uk

Тэрбээр “Шинэ он гарснаар коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо огцом өсөж, Токио хотод 1 өдрийн дотор 2400-гаас илүү халдвар илэрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, улс орон даяар аюулын харанга дэлдэхэд хүргэлээ. Орон даяар нөхцөл байдал эмзэг байгаатай холбогдуулан хямралтын маш хүчтэй мэдрэмжийг мэдэрч байна. Коронавирусийн орон даяарх хурдацтай тархалт нь иргэдийн өдөр тутмын амьдрал болоод улсын эдийн засагт гүн гүнзгийн нөлөөлнө гэж “Онц байдлын үеийн яаралтай арга хэмжээ авах төв”-өөс дүгнэж байгаа учраас Засгийн газрын зүгээс “Коронавирусний эсрэг арга хэмжээ авах тусгай арга хэмжээний тухай хуулийг үндэслэн “Онц байдал” тогтоож байна” гэж мэдэгдлээ. 

Мөн “Засгийн газар нь иргэдийнхээ аж амьдрал, амь насыг нэн тэргүүнд тавин муж тус бүрийн хамтын ажиллагааны хүрээнд коронавирусийн тархалтыг зогсоох арга хэмжээ авахаар ажиллана. Засгийн газрын гишүүн болгон авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын хүрээнд өндөр мэдрэмжтэй байж, авч болох бүхий л арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байна” гэв. 

Pandemic and lockdown: How 2020 changed the world | The Japan Times

Энэ удаагийн тогтоож байгаа Онц байдал”-ын хүрээнд урьд өмнө авч хэрэгжүүлж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд тархалтыг зогсоох зорилгоор “Нэгдүгээрт: хоолны болон уушийн газруудын ажиллах цагийг 20 цаг хүртэл хязгаарлах, Хоёрдугаарт: ажлыг “телеворк” хэлбэрт шилжүүлэн ажлын байранд ирэх хязгаарыг 30 хувиар тогтоох, Гуравдугаарт: Орой 20 цагаас хойшхи онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахыг хязгаарлах, Дөрөвдүгээрт. Спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, концерт зэрэг арга хэмжээнд оролцох оролцогчдын тоог хязгаарлах гэсэн 4 тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хязгаарлалтын энэ хугацаанд “Go To Travel” кампанит аяныг үргэлжлүүлэн явуулахгүй болсныг мэдэгдлээ.

How Japan tackled coronavirus without lockdowns, avoided 3 C's - Business  Insider

Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдуулан энэ онд тус улсын эдийн засаг 0.9 хувиар буурна гэж Японы шинжээчид үзэж байна. Номура Секюритиз, Номура Судалгааны Хүрээлэн, Дайва Судалгааны Хүрээлэнгийн зүгээс энэ оны эхний гурван сард эдийн засаг агших магадлал өндөр байгааг анхааруулж байгаагаас гадна иргэдийг аль болох гэртээ байлгахыг уриалах нь хэрэглэгээг огцом бууруулж, энэхүү гаргасан шийдвэрээс улбаалан эхний хагас жилд 75 мянган ажлын байр алга болно гэсэн тооцоог гаргажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet