Ням гарагт Бразилын нэгэн улстөрч өөрийг нь баривчлахаар гэрт нь ирсэн Рио-де-Жанейро мужийн цагдаа нар руу гранат шидсэн хэрэг гарчээ.
Хэт барууны Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн холбоотон Роберто Жефферсоныг саатуулсан бөгөөд тэрээр бууж өгөхөөсөө өмнө хоёр офицерыг шархдуулсан байна.
Тэрээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Кармен Люсиаг заналхийлсэн хэргээр гэрийн хорионд байхдаа шүүгчийг доромжилж, улмаар Дээд шүүх түүнийг цагдан хорих шийдвэр гаргаад байжээ.
Тус улсын нийслэл Рио-де-Жанейро хотоос хойд зүгт орших Леви Гаспариан хотод болсон уг хэргийн үеэр хоёр офицер гранатын хэлтэрхийд өртөж шархадсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн байна.
Бразилын Хөдөлмөрийн намын удирдагч асан 69 настай Жефферсон мөн винтовоор гал нээж, цагдаагийн машины салхины шилийг хагалжээ.
Хэрэг явдлын дараа Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес Жефферсоныг гэрийн хорионы нөхцөлийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Түүний холбоотон Болсонаро мөн цагдаагийн биед халдсан учраас түүнийг баривчлах ёстой гэж мэдэгдэв.
Энэ долоо хоногийн сүүлээр болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын өмнө Бразилд улс төрийн хурцадмал байдал үүсээд байна.
Энэ сарын эхээр болсон эхний шатны санал хураалтаар зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силва 48.4 хувийн санал авсан бол Болсонаро 43.2 хувийн саналаар удаалсан юм.
Эх сурвалж: BBC