COVID-19

Цар тахлын үед зориулж бэлдсэн орны нөөцийн 9.5 хувийг ашиглаж байна

Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Анагаах Ухааны Доктор, Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Чимэдсүрэн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар иргэдэд дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар Монгол Улсад нийт 1362 халдвар бүртгэгдсэнээс 889 нь эдгэрч, ХӨСҮТ-д 232, Цэргийн төв эмнэлэг 210, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13, ЭНЭҮТ-II-т 7 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн салбарт Ковид-19 халдварын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулж бэлдсэн орны нөөцийн 9.5 хувийг одоо ашиглаж байгаа учраас орны нөөц хангалттай байгаа” гэв.

Мөн ЭМЯ-аас ард, иргэддээ авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмийг мөрдсөнөөр хэрхэн үр дүн гарсан талаар товч танилцуулсан юм.

Тухайлбал, амьсгалын замын өвчин жил болгон өвчлөл өндөр байдаг. Тус өвчлөл 10 мянган хүн ам тутамд 2018 онд 60.4 хувьтай, 2019 онд 66.2 хувьтай байсан бол бид амны хаалт зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барьснаар 12.5 хувь болтол бууруулж чадсан. Нөгөөтэйгүүр Засгийн газар, ЭМЯ-аас ковидтой зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдээ хамруулсан нь үр дүнгээ өгсөн гэв.

Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 20 хувийг буюу 600 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн хэмжээнд 15191 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, үүнээс Баянзүрх дүүрэгт 3832, Сонгинохайрхан дүүрэгт 2832, Сүхбаатар дүүрэгт 2331, Баянгол дүүрэгт 2219, Хан-Уул дүүрэгт 2204 гэх мэт шинжилгээ хийжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet