Ши Жиньпин улс төрийн өрсөлдөгчдөө цэвэрлэж, өөртөө үнэнч хүмүүсийг Хятадын Коммунист намын дээд албан тушаалд өргөмжилсөн нь Тайваньд халдах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Хятадын засгийн газар Тайванийг өөртөө нэгтгэх амлалт өгсөн бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн ажиллагаа болон бусад төрлийн дарамт шахалтаа нэмэгдүүлээд байгаа. Батлан ​​хамгаалахын өндөр албан тушаалтнууд Хятад улс 2027 онд түрэмгийлэх боломжтой гэж таамаглаж байсан бол зарим нь 2047 он буюу Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсын 100 жилийн ойг эцсийн хугацаа байж магадгүй гэж үзэж байв.

Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Хятадын Коммунист нам (ХКН)-ын их хурлаар Ши Жиньпинийн эрх мэдлийг бэхжүүлсний дараа зарим хүмүүс түүнийг зогсоох хүн намд үлдээгүй гэдгийг онцолж байна.

Хятадын улс төрийн мөчлөгийн хамгийн чухал хурал болох намын 20-р их хурлын үеэр Ши Жиньпинийг гурав дахь удаагаа дахин томилж, төв хороо, улс төрийн товчоо, долоон гишүүнтэй байнгын хороо болон Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийг хариуцдаг Ши тэргүүтэй Цэргийн төв комиссийг боломжит эсэргүүцэгчдээс цэвэрлэснээр өндөрлөв.

“Soas” Хятадын хүрээлэнгийн захирал, профессор Стив Цанг өнгөрсөн долоо хоногт гарсан өөрчлөлтүүд нь Хятад улс Тайванийн эсрэг хүч хэрэглэх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Түүний хэлснээр өмнөх ХКН-ын удирдлагуудын дунд эсэргүүцэх хүн цөөн байсан, гэвч “намд үнэнч бус хүмүүсийг дэмжигчид болон үнэнч хүмүүсээр сольсноор Ши Жиньпин хэн ч, хэзээ ч түүнтэй зөрчилдөхгүй гэдгийг баталгаажуулсан” гэж тайлбарлав.

Цэргийн төв комиссын шинэ томилгоонуудын дунд 2019 оноос хойш ХАЧА-ын зүүн командлалыг удирдаж буй генерал Хэ Вейдонг багтжээ. Түүнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараах томоохон цэргийн сургуулилалтыг удирдсан гэж таамагладаг. Өмнөх их хурлаар 200-гаад гишүүнтэй төв хороонд ч багтаж чадаагүй тэрээр өдгөө Цэргийн төв комиссын хоёр дахь том албан тушаалтан болоод байна.

“South China Morning Post” сонинд мэдээлснээр бусад томилгоонууд, тухайлбал генерал Жан Юшия, адмирал Миао Хуа нар Тайванийн асуудалд анхаарал хандуулж байсан түүхтэй аж.

Тайванийн Батлан ​​хамгаалахын сайд Чиу Куо-чэн мөн Цэргийн төв комиссын томилгоо нь Хятадын Коммунист нам халдлагад “бэлтгэж” байгааг харуулж байна гэж үзэж байна.

Калифорнийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Виктор Шихийн хэлснээр Байнгын хороо болон Цэргийн төв комисс одоо Ши Жиньпин “хэчнээн туйлширсан ч” тушаалыг нь биелүүлэх хүмүүсээс бүрдсэн бөгөөд “Үүнд Тайванийг довтлох шийдвэр ч багтаж магадгүй” гэв.

Эх сурвалж: The Guardian

#Тайвань, #ХЯтад, #ши жиньпин,