Ираны цагдаа нар хижаб зохисгүй өмссөн үндэслэлээр саатуулагдаж байхдаа амиа алдсан Махса Аминигийн төрөлх Саккез хотод жагсагчид руу гал нээсэн гэж гэрчүүд мэдээлж байна.

Махса Аминиг нас барснаас хойш 40 хоногийн дараа олон мянган хүн түүний булшны дэргэд цугларсан байсан ба энэ үеэр аюулгүй байдлын ажилтнуудтай мөргөлджээ.

Офицерууд хотод цугларсан хүмүүс рүү шууд гал нээж, нулимс асгаруулагч хий ашигласан гэж хүний ​​эрхийн байгууллага болон гэрчүүд мэдэгдэж байна.

22 настай Амини нийслэл Тегеран хотын ёс суртахууны цагдаад саатуулагдаж, гурав хоногийн дараа есдүгээр сарын 16-нд нас барсны дараа Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн.

Алба хаагчид түүнийг бороохойгоор зодож, толгойг нь машинд цохисон гэх мэдээлэл байгаа ч цагдаа нар түүнд зүй бусаар хандсан гэх мэдээллийг үгүйсгэж, Аминийг зүрхний шигдээсний улмаас ухаан алдсан гэж мэдэгдэж байгаа.

Ираны соёлын хувьд чухал үйл явдал болох гашуудлын 40 дэх өдөр лхагва гарагт тохиосон бөгөөд энэ өдөр дахин жагсаал цуглаан зохион байгуулахаас урьдчилан сэргийлэх үүднээс Саккез болон Курдистан мужийн бусад хэсэгт аюулгүйн хүчнийг байрлуулсан байна.

Нэг бичлэгт олон мянган хүн алхаж, замын хаалтыг тойрч, Аминийг оршуулсан оршуулгын газарт хүрч байгааг харуулжээ. Цугласан хүмүүс “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө”, “Дарангуйлагчид үх”, ”Урвагчдыг номхруулъя”, “Курдистан фашистуудын оршуулгын газар болно” гэх үгсийг давтан хэлж байв.

https://twitter.com/jiyargol/status/1585179605932986368?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1585179605932986368%7Ctwgr%5Eac89c894c4efe8bc1cbb87b125a3d85c1e0a1bfa%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.bbc.com%2Fnews%2Fworld-middle-east-63397159

Аминигийн гэр бүлийн гишүүд гашуудалд оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Гэр бүлийн ойрын эх сурвалжийн хэлснээр тагнуулын ажилтнууд түүний аавыг дарамталж, ёслол хийхгүй байхыг шаардсан гэв.

Гашуудлын дараа жагсагчид Саккез мужийн захиргаа руу алхах үед аюулгүй байдлын хүчнийхэн Зиндан талбай дээр хүмүүс рүү гал нээсэн гэж Норвегид төвтэй Курдын хүний ​​эрхийн “Hengaw” байгууллага мэдэгдэв.

Тус байгууллага мөн Курдистаны хэд хэдэн хотод жагсаал болж байгааг мэдээлэв. Цагдаа нар Мариван зэрэг хэд хэдэн газарт гал нээсэн байна.

Норвегид төвтэй өөр нэг байгууллага болох Ираны хүний ​​эрхийн байгууллагын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 234 жагсагч, түүний дотор 29 хүүхэд аюулгүй байдлын хүчнийхний гарт амь үрэгджээ.

Аминигийн гашуудлын 40 дэх өдөр Тегеран зэрэг тус улсын бусад хэсэгт мөн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн гэж сөрөг хүчний идэвхтнүүд мэдэгдэж байна. Нийслэлд охидын сургуулийн сурагчдын эсэргүүцлийг дарахын тулд аюулгүй байдлын алба нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Нэгэн жагсагч эмэгтэй “Буудуулахад бэлэн гэдгээ мэдсээр байж гудамжинд гарах нь хэчнээн хэцүү болохыг та төсөөлж ч чадахгүй. Гэхдээ бид айхгүй байна. Энэ бол миний тухай биш. Энэ бол бидний хойч үеийн төлөө” гэж “BBC”-д ярьжээ.

“Өнөөдөр Ираны нийгэм урьд өмнөхөөсөө илүү сэрүүн байгаа бөгөөд бид томоохон өөрчлөлтөд бэлэн байна.”

Эх сурвалж: BBC

#иран, #Махса Амини,