Оросын баруун хэсгийн Орёл хотын хог боловсруулах үйлдвэрт ажилладаг Узбекстаны ажилчид зарлан дуудах хуудас хүлээн авсныхаа дараа ерөнхийлөгчөөсөө тусламж хүссэн болохыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Өнгөрсөн сард Украин дахь цэргийн “тусгай ажиллагаа” зогсонги байдалд орж, Оросын хүчин байр сууриа алдаж эхэлсэн тул Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн II дайнаас хойших анхны дайчилгааг зарласан. Үүний дараа олон зуун мянган эрчүүд тулааны талбар луу явахгүйн тулд хил давж, Оросоос дүрвэсэн билээ.
“Истоки”-ийн видео мэдээлэлд дурдсанаар Орёлын эрх баригчид энэ долоо хоногт дайчилгааны мэдэгдлийн шинэ багцыг хүмүүст хүргүүлсэн бөгөөд үүнээс 50-ыг нь “EcoCity” хог боловсруулах байгууламжийн ажилчдад илгээсэн байна.
Харин эдгээр ажилчдын тал хувь нь Узбекистаны иргэд байгаа аж. Тэдгээр эрчүүд Узбекистаны паспортоо харуулаад, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёеваас тусламж хүсжээ.
Пүрэв гарагт Орос дахь Узбекистаны элчин сайдын яам 26 Узбекистаны иргэнд андуурч зарлан дуудах хуудас илгээсэн, одоо асуудал шийдэгдсэн гэж хэлээд, Орост ажиллаж байгаа нэг сая гаруй узбек иргэдийг цэрэг татлагын цэгүүдэд дуудсан бусад тохиолдлуудын адил асуудлыг шийдвэрлэсэн гэж мэдэгдэв.
Цэргийн алба хаах эрхгүй олон хүнд мэдэгдэл хүргүүлсний дараа дайчилгааны кампанит ажил шүүмжлэлд өртөж, Путин алдаагаа засахыг албаныханд үүрэг болгосон.
Узбекистан улс иргэдээ гадаадын зэвсэгт хүчинд элсэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь Узбекистан улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Узбекистан,