СОЁЛ УРЛАГ

“Грэмми”-ийн ёслолыг хойшлууллаа

Энэ сарын сүүлчээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод товлогдсон “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 14-нд болгон хойшлуулжээ.

Америк, тэр дундаа Лос-Анжелес хотод цар тахлын халдвар эрчимтэй тархаж байгаа тул ийм шийдвэр гаргаснаа наадмын зохион байгуулагчид онцоллоо. Мөн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж буй хүмүүс, уран бүтээлчид, хамтлаг дуучдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгааг ч тэд мэдэгдсэн.

Энэ жилийн “Грэмми” шагналын номинациудад Бейонсе, Дуа Липа, Тейлор Свифт нар нэр дэвшиж байгаа бөгөөд ёслолыг хөгжмийн бусад шагналын адил онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Мөн Америкийн Кино академийн шагнал, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон наадмууд ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас хойшлоод байгаа билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet