Баасан гарагт Хойд Солонгос зүүн эргийн ойролцоо ойрын тусгалтай хоёр баллистик пуужин (SRBM) харвасан болохыг Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.
Хойд Солонгос энэ онд түүхэн хэмжээний ойрын тусгалтай пуужин, тив хоорондын баллистик пуужин (ICBM) болон бусад туршилтуудыг хийсэн бөгөөд 2017 оноос хойших анхны цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байна гэж барууны орнууд үзэж байгаа.
Өмнөдийн нэгдсэн штабын дарга нарын хороо (JCS)-ны мэдэгдсэнээр “SRBM”-ийг Хойд Солонгосын зүүн эргийн Канвон мужийн Тунчон бүс нутгаас харвасан байна.
Үүнээс дөрвөн өдрийн өмнө хоёр Солонгос сэрэмжлүүлэх зорилгоор харилцан пуужин харвасан билээ.
“JCS” зэвсэгт хүчин нь бүрэн бэлэн байдалд байгааг мэдэгдэлдээ дурдаад, АНУ-тай нягт хамтран ажиллахын зэрэгцээ хяналт, аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн гэж мэдэгдэв.
Энэ үеэр, Өмнөд Солонгосын арми болон АНУ-ын цэргүүдийн оролцсон, 12 хоног үргэлжилсэн “Хогук” хээрийн сургуулилалт баасан гарагт дуусах бол Өмнөд Солонгос, Америкийн агаарын хүчний оролцох томоохон сургуулилалт даваа гарагт эхлэх гэж байна.
Хойд Солонгос хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэн саяхан пуужин харвасан бөгөөд үүнийг өдөөн хатгасан шинжтэй, түрэмгийллийн бэлтгэл сургуулилалт гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Харин Өмнөд Солонгос болон АНУ сургуулилалтыг зөвхөн хамгаалалтын шинж чанартай бөгөөд Умардаас ирж буй заналхийллийн эсрэг зайлшгүй шаардлагатай бэлтгэл гэж тайлбарлаж байна.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,