Ням гарагт Бразилын Ерөнхийлөгч асан, зүүний үзэлтэй Луис Инасио Лула да Силва одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонарог сонгуульд ялснаар тус улсад сүүлийн хэдэн арван жил ноёрхсон барууны үзэлтэй засгийн газрын төгсгөл ирлээ.

Саналын 99.1 хувийг тоолох үед Лула 50.8 хувийн саналтай, Болсонаро 49.2 хувийн саналтай байсан бөгөөд үүнийг сонгуулийн үр дүнг тодорхойлоход хангалттай дүн гэж Сонгуулийн Дээд шүүх үзжээ.

Лула нь 2003-2010 онд Бразилыг удирдаж байх үедээ олон сая хүнийг ядуурлаас гаргахад тусалж байсан төрийн удирдлагатай эдийн засгийн өсөлт, нийгмийн бодлогыг дахин хэрэгжүүлнэ гэдгээ амласан. Мөн тэрээр Амазоны ширэнгэн ойг устгахтай тэмцэж, Бразилыг дэлхийн цаг уурын яриа хэлэлцээрт тэргүүлэгч болгохоо амлажээ.

Ядуу гэр бүлд төрсөн үйлдвэрчний эвлэлийн удирдагч асан Лула нь 1970-аад онд Бразилын цэргийн засгийн газрын эсрэг ажил хаялт зохион байгуулж байсан түүхтэй. Тэрээр хоёр удаа ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихдаа эдийн засгийн өсөлтийг улс оронд авчирч, хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч болж байв.

Гэвч хожим нь түүний Ажилчдын нам гүн хямрал, авлигын дуулианд нэрвэгдсэн бөгөөд тэрээр авлигын хэргээр 19 сар хоригдож, өнгөрсөн жил Дээд шүүхээс түүний хэргийг хүчингүй болгосон юм.

Энэ сард болсон бүх нийтийн сонгуулийн дараа Болсонарогийн холбоотнууд Конгресс дахь хамгийн том эвслийг бүрдүүлж байгаа тул гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа Лула эдийн засаг удаашрал, төсвийн хязгаарлалт, илүү дайсагнасан хууль тогтоох байгууллагатай тулгарах болоод байна.

Болсонаро сонгуулийн луйврын талаар үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж магадгүй гэж сонгуулийн хороо үзэж байгаа аж.

Лула нэгдүгээр сарын нэгэнд албан тушаалаа хүлээж авна.

Эх сурвалж: Reuters

#Бразил, #ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ,