Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко Орос улс ойрын хугацаанд Турк болон НҮБ-тай Украины үр тарианы хэлэлцээрийн асуудлаар ярилцах болно гэж ням гарагт мэдэгдэв.
Түүний хэлснээр Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоц руу халдсан хэргийг шалгаж, бүх нөхцөл байдлыг тодруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралдсаны дараа Украины үр тарианы хэлэлцээрийн цаашдын алхмуудын талаар хэлэлцэх боломжтой байна.
Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даваа гарагт хуралдуулж, Севастопольд болсон халдлагын талаар хэлэлцэхийг хүсээд байгаа.
Руденко халдлагыг өмнөх хэлэлцээрийн “бүх нөхцөлийг зөрчсөн үйлдэл” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрээр Истанбул дахь Хамтарсан зохицуулах төвд Оросын ажилтнууд цаашид байрлах эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй боловч “Бид хэлэлцээрээс бүрмөсөн гарах биш, харин түдгэлзүүлж байгаагаа зарласан” гэж дахин сануулав.
Бямба гарагт Оросын Батлан хамгаалах яам “Үр тарианы коридорын аюулгүй байдлыг хангахад оролцож буй Оросын Хар тэнгисийн флот болон иргэний хөлөг онгоцны эсрэг Британийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Киевийн дэглэм террорист халдлага үйлдсэний дараа Оросын тал Украины боомтуудаас хүнсний бүтээгдэхүүн экспортлох тухай хэлэлцээрт хүлээсэн үүргээ түр зогсоож байна” гэж мэдэгдсэн юм.
Тус агентлагийн мэдээлснээр Киев халдлагад есөн нисгэгчгүй онгоц, долоон шууд удирдлагагүйгээр ажиллах чадвартай усан онгоц ашиглаж, Оросын хүчин бүгдийг нь буудаж устгасан байна.
Энэ хооронд, НҮБ, Турк, Украин даваа гарагт 16 хөлөг онгоцыг Хар тэнгисээр дамжин өнгөрүүлэхээр тохиролцжээ.
Хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд Орос, Украинтай холбогдож, аливаа өдөөн хатгалга гаргахгүй байхыг талуудаас хүссэн гэж Туркийн Батлан хамгаалах яамны сайд Хулуси Акар мөн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Tass

#ОРос, #Украины дайн, #хэлэлцээр,