Ираны эрх баригчид зургаан долоо хоног гаруй үргэлжилж буй Махса Аминигийн үхэлтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалыг дарах хүчин чармайлтаа эрчимжүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр 1,000 орчим хүнийг буруутгажээ.

Эдгээр хүмүүсийн шүүх хурлыг нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон тухай “Tasnim” агентлаг даваа гарагт мэдээлсэн байна.

Бямба гарагт Исламын хувьсгалын гвардийн корпус иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг шууд тушааж, хатуу анхааруулга өгсөн боловч 1979 оны хувьсгалаас хойших Ираны шашны удирдагчдын өмнө тулгараад буй хамгийн том сорилтуудын нэг болох уг эсэргүүцлийн жагсаал улам бүр даамжирсаар байна.

Ираны удирдагчид эсэргүүцлийн жагсаалыг Исламын Бүгд Найрамдах Улс, тэр дундаа АНУ, Израил зэрэг дайснуудын явуулга гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Жагсаалд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс оролцож байгаа ч ихэнх тохиолдолд оюутнууд, эмэгтэйчүүд анхаарлын төвд байж, толгойн алчуураа тайлж, шатаасаар байна.

Тегеран мужийн ерөнхий шүүгч “аюулгүй байдлын ажилтнууд руу дайрч, амь насанд нь халдсан, мөн төрийн өмчийг галдан шатаасан зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” 1,000 орчим хүний шүүх хурал энэ долоо хоногт болно гэж мэдэгдсэнийг “Tasnim” мэдээлэв.

Ираны эрх баригчид эмх замбараагүй байдлыг хүчээр дарах арга хэмжээ авсаар байгаа ба “HRANA” агентлагийн мэдээлснээр жагсаалын үеэр 283 жагсагч амь үрэгдсэний 44 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Мөн аюулгүй байдлын хүчний 34 орчим ажилтан амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #Махса Амини, #тегеран,