Өнөөдөр өглөө Хойд Солонгос улс тэнгисийн ус руу ойрын тусгалтай гурван баллистик пуужин (SRBM) харвасны нэг нь өмнөд эргээс 60 орчим километрийн зайд унасан байна.
Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын алслагдсан арал дээр агаарын довтолгооноос анхааруулах дуут дохиог ажиллуулсан гэж Сөүлийн арми мэдэгдэв.
Даваа гарагт АНУ, Өмнөд Солонгос сүүлийн таван жилийн анхны томоохон хэмжээний агаарын сургуулилалтаа эхлүүлсэн. Баасан гараг хүртэл үргэлжлэх сургуулилалтад 240 орчим онгоц, түүний дотор “F-35” дэвшилтэт тийрэлтэт онгоцнууд оролцож байна.
Өчигдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн яам сургуулилалтаа зогсоохыг АНУ-аас шаардсан бөгөөд “Ийм увайгүй үйлдэл, өдөөн хатгалгыг цаашид тэвчих боломжгүй” гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа ийнхүү пуужин харваж байна.
Японы эргийн хамгаалалтын алба мөн Хойд Солонгосын талаас пуужин харвасан тухай мэдээлжээ. Пуужингууд нь Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан бөгөөд ямар нэг хохирол учруулаагүй байна.
Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ны мэдэгдсэнээр Хойд Солонгос өглөөний 8:51 цагийн орчимд зүүн эргийн Вонсан хотын ойролцоох цэгээс пуужин харвасан байна.
Пуужингийн нэг нь Солонгос хоорондын маргаантай далайн хил болох Хойд хязгаарын шугамаас өмнө зүгт 26 километрийн зайд, өөр нэг нь Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос ердөө 57 км зайд, гурав дахь нь Уллён арлаас 167 км-ийн зайд туссан тул орон нутгийн эрх баригчид агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохиог асаасан байна.
“Манай арми Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч тэвчиж чадахгүй бөгөөд АНУ-тай нягт хамтран ажиллаж, хатуу хариу өгөх болно” гэж “JCS” мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters, Kyodo, Yonhap

#онцолсон, #баллистик пуужин, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,