COVID-19

Коронавирусийн халдварыг 10 секундэд оношлох төхөөрөмж бүтээлээ

Коронавирусийн халдвар авсан, эсэхийг 10 секундын дотор тодорхойлох чадалтай төхөөрөмжийг Туркийн эрдэмтэд зохион бүтээсэн тухай Билькентийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ.

“Diagnovir” хэмээх төхөөрөмжөөр вирусийн халдварыг оношлохдоо амны хөндийгөөс шингэн, шүлсний дээж авч тусгай шингэнтэй холин төхөөрөмжинд хийх аж. Төхөөрөмжийг турших явцад коронавирусийн халдварыг  маш богино хугацаанд 99 хувийн үр дүнтэйгээр тодорхойлж байгааг тогтоосон байна.

Ташрамд, БНСУ-ын эрдэмтэд “Ковид-19”-ийн халдварыг газар дээр нь, 20 минутын хугацаанд оношлох технологийг боловсруулсан талаар “Nature Biomedical Engineering” сэтгүүлд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet