COVID-19

ХЯТАД: Цагаан сараас өмнө шинж тэмдэг илрээгүй хүмүүст ч шинжилгээ хийх хэрэгтэй гэв

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач У Зуньюү энэ өвөл заавал хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээний нэг бол улс даяар коронавирусийн шинж тэмдэг илрээгүй буюу ард иргэдээ бүхэлд нь шинжилгээнд хамруулах хэмээжээ. Тэрбээр “Удахгүй Цагаан сар болж тэрбум гаруй хүн дотооддоо аялна. Хүмүүсийн дунд коронавирусийн халдвар байхгүй бол халдвар дамжихгүй. Тиймээс шинж тэмдэггүй өвчтөнүүдийг шинжлэн судлах, илрүүлэх, өндөр эрсдэлтэй бүлгүүдийг тогтмол шинжилгээнд хамруулах, вирусийн халдвар авсан эсвэл халдвар авсан байж болох ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ирэх жилийн хоёрдугаар сарын 11-нээс 26 хүртэл үргэлжлэх амралтын өдрүүдээр хүн бүр маск зүүж, хувийн ариун цэврээ сахиж чадвал халдвар тархах магадлал бага. Хэдийгээр Хаврын баярын үеэр хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэх ч хүн бүр энэ жил гэртээ харьж болно гэдэгт итгэлтэй байж болно” гэжээ.

Хятадад коронавирусийн импортлогдсон тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байгаа юм. Эх газрын Хятадад 16 импортлогдсон халдварын тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэлхий даяар хурдацтайгаар тархсан хэвээр байгаа бөгөөд 72 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 1.6 сая гаруй хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet