СОЁЛ УРЛАГ

ДУРСАХУЙ: Ламзавын Ванган

Төрийн шагналт, УГЗ, зохиолч, найруулагч Л.Ванганы мэндэлсний 100 жилийн ойд зориулан УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар мэндчилгээ дэвшүүлж байна. 

……………………………………………………..

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Ламзавын Ванган /1920-1969/

1920 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Бор эрэг гэдэг газар төрсөн. Тэрээр 1940-1941 онд Циркийн анхны сургуульд суралцсан 50 хүүхдийн нэг бөгөөд 1941 оны 7 дугаар сарын 10-нд Циркийн нээлтэнд хөгжмийн инээдэмт үзүүлбэрт оролцжээ. 1940-1946 онд циркийн манежийн эрхлэгчээр ажиллаж байгаад циркийн найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсөж /Соёлын яамнаас шалгалтгүй явуулсан/, 1951 оноос Хүүхэд залуучуудын театрын уран сайхны удирдагч, 1952 оноос Улсын хөгжимт драмын театрын найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, 1962-1968 онд “Монгол кино” үйлдвэрийн уран сайхны удирдагч, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг албыг хашиж байжээ. Түүний хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас үнэлж 1959 онд Төрийн шагнал, 1961 онд УГЗ цол хүртээжээ.

Бүтээлүүд: “Эмч нар” 1953 он, “Цагаан хүзүүт майга бор” 1954 он, “Худалдагчийн зүүд” 1955 он, “Тожоо жолооч” 1954 он, “Хувиа бодогчид” 1959 он, “Арвай хээрийн талд” 1962 он, “Тамирын бэр” 1963 он, “Жирийн хүмүүс” 1965 он, “Эзэд” 1966 он, “Зам нийлэх үү” /П.Хорлоотой хамтран бичсэн/ 1969 он, “Ач хүүгийн зүүд” 1972 он, “Хөхөө намжил” /Ч.Чимидтэй хамтран бичсэн/ 1979 он

Найруулсан жүжгүүд : “Хувийн хэрэг” /орчуулсан/ 1950 он, “Туяа” 1951 он, “Буурал бүсгүй” 1952 он, “Америкаас ярьж байна” 1953 он,  “Аянга” 1953 он, “Арслангийн хувь” 1954 он, “Тэмцлээр бойжсон нь” 1955 он, “Урагшлах замд” 1956 он, “Босгон дээр” 1959 он, “Эргээд харахад” 1960 он, “Шарай голын гурван хаан” 1961 он,  “Шинэ зам” 1961 он, “Ээдрээ” /Э.Оюунтай хамтран/ 1968 он

Цагийг эзэлсэн хүний мөр

Театрт тавигдсан жүжгийн зохиол: “Эмч нар” 1953 он, “Тожоо жолооч” 1954 он, “Урагшлах замд” 1956 он, “Хувиа бодогчид” 1959 он, “Арвай хээрийн талд” 1962 он, “Тамирын бэр” /О.Цэндтэй хамтран бичсэн/ 1963 он, “Эзэд” 1966 он, “Зам нийлэх үү” /П.Хорлоотой хамтран бичсэн/ 1969 он

УХЗТ-т тавигдсан жүжгийн зохиол : “Цагаан хүзүүт майга бор” 1954 он, “Худалдагчийн зүүд” 1955 он

Орчуулагчаар:Тэр талд /УДЭТ/ 1941 он, Бардам туулай /УХЗТ/ 1954 он, Дэнлүүний баяр /УДЭТ/ 1960 он

Кино: “Салхины амт” 1955 он, “Сэрэлт” /Ч.Чимидтэй хамтран зохиолыг бичсэн/1959 он, “Түмний нэг” 1963 он, “Хүний мөр” 1965 он, “Талын цуурай” 1966 он, “Өглөө” 1967 он, “Тэмцэл” 1969 он

1 сэтгэгдэл

  1. Шүүмжлэгч

    2020-12-09

    хүний юм хуулж ярихаас ичээчээ Төрийн соёрхолт гуай. Хүний үгээр яригч тавилан юм даа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet