ДЭЛХИЙН МЭДЭЭ

Барак Обама: Гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллахад бэлэн байсан

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама “A Promised Land” нэртэй номоо саяхан хэвлүүлсэн билээ.Тэрбээр дурсамж номондоо Иллинойс мужийн сенатч болсон цагаас эхлэн АНУ-ын анхны Африк гаралтай Ерөнхийлөгч болох хүртлээ улс төрийн карьерынхаа тухай өгүүлдэг байна.

768 хуудас бүхий “A Promised Land” ном нь хоёр боть номын эхний боть бөгөөд түүний улс төрийн амьдралын эхэн үе, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн талаар болон 2011 онд Осама Бин Ладен таалал төгссөн үе хүртэлх дурсамж нь багтжээ. Испани, Хятад, Араб, Чех, Финланд, Вьетнам зэрэг дэлхийн 25 хэл дээр энэ оны арваннэгдүгээр сарын 17-ноос онлайн хэлбэрээр худалдаалагдаж эхлээд байгаа юм. Тэрбээр саяхан “The Late Show”-нд зочноор оролцож, шинэ номынхоо талаар ярьсан бөгөөд энэ үеэрээ Ерөнхийлөгчийн ажлыг санаж байгаагаа хэлээд, гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллахад бэлэн байсан талаараа онцолжээ.

Обама ярилцлагынхаа үеэр Трампыг бас хатуу шүүмжилжээ. Тэрбээр Бүгд найрамдах намд төрийн тэргүүний заавал хийх шаардлагагүй “Бүхэл бүтэн багц зүйл байна” гэж хошигносон байна. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа дахин сонгуульд нэр дэвшихээс татгалзсаны дараа хэн ч дахин нэр дэвшиж болохгүй гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилжээ. Хэдийгээр Улисс С.Грант, Теодор Рузвельт нар энэ дүрмийг зөрчиж байв. 1947 онд Рузвельт нас барснаас хойш хоёр жилийн дараа Конгресс үндсэн хуульд 22 дахь нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг гурав дахь удаагаа нэр дэвшүүлэхийг хориглосон юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг 1951 онд соёрхон баталжээ.

Эх сурвалж: sputniknews.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet