Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авлаа. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 600 гаруй сурагч олон улсын хөтөлбөрөөр монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.