Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын Мэйходо ХХК-ийн захирал Су Кин (Su Qing) өөрийн хувийн цуглуулгаас Япон улсын үнэт түүхэн сурвалж болох “Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”- ийн 40 метр урттай хуулбарыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд гардуулсан юм.