Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Онцгой байдлын байгууллагын анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг санаачлан 2022 оноос эхлэн эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгодог уламжлал тогтсон.