Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” шатаж байна гэх дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.