Пакистаны нийслэл Исламабад хотод мягмар гарагт амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 12 хүн амь үрэгдэж, 27 хүн шархаджээ. Сүүлийн арван жилд тус улсын нийслэлд гарч буй анхны халдлагын дараа Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф “Бид бэлэн байдалд шилжлээ” хэмээн мэдэгдэв.