Сүүлийн саруудад Оросын талаас Украины хотууд руу хийж буй дрон болон пуужингийн довтолгоо эрс эрчимжиж байна. Тухайлбал, зургаадугаар сард 5400 гаруй дрон ашигласан довтолгоо бүртгэгдсэн нь дайн эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин энэ сарын эхний ес хоногт 2000 гаруй дрон ашиглан удаа дараа довтлоод байгаа юм.