Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллах үеэрээ ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх “LEVEL UP” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцож, шилдэг сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.