Увс нууран дээгүүр тээвэрлэлт хийж яваад мөсөнд цөмөрсөн "Hino" загварын 2 гэр ачсан автомашиныг татан гаргахаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид цооног гарган 11 метрийн гүнд шумбалт хийж мөсөн доогуур татах ажлыг зохион байгуулж байна.