Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1004 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 401 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 603 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.