"Даншиг наадам-Хүрээ цам 2024" наадмын Их насны морьдын уралдааны бай шагналыг гардууллаа. Түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын унасан цавьдар морь, аман хүзүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уяач Ч.Нямдэлэгийн 1 дугаартай Ц.Билгүүний унасан хээр морь орсон юм.