“Коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол бүртгэгдлээ”
ЭМЯ-наас мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын 41 дэх тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ. Тодруулбал, Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ийнхүү батлагдсан тохиодлын тоо 41 боллоо.
Мөн халдвар авсан хүмүүсээс 13 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрсэн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах