ЭМЯ: Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээ 2020 оны гуравдугаар сарын 28-нд сөрөг гарсан ч энэ сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тиймээс хяналтад байгаа хүмүүс тэвчээртэй хүлээж, хяналтаа илүү чангатгах хэрэгтэй боллоо.
Нэг сайн мэдээ нь “Авиган” гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан” гэсэн юм.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах