Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлсэн.
2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

Өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 00:10 минутад БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн МУАН-УЛААНБААТАР чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. 

Ингэснээр Монгол Улсаас БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. 

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт 5, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэнэ.

Тус агаарын тээвэрлэгч нь МУАН-УЛААНБААТАР-МУАН чиглэлд 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэнэ.
Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.
Та бүхэн БНСУ-ын Муан хотыг зорих бол дараах холбоосоор нэвтэрч нислэгийн тийз захиалах болон бусад мэдээллийг авах боломжтой.

#ЗТХЯ, #БНСУ-ын Сөүл, #Бусан, #Дэгү, #Чонжу, #Муан гэсэн таван хот,