Орос улс жил бүр тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд зохион байгуулдаг Ялалтын баярын цэргийн парадыг зэр зэвсгээ гайхуулах боломж болгон ашигладаг. Гэвч энэ жилийн парадад орчин үеийн танкнуудыг үзүүлээгүй байна.
1945 онд Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялснаас хойш зохион байгуулж ирсэн цэргийн парадад шинэ болон хуучин олон төрлийн танкнуудыг дэлгэдэг байсан бол энэ жилийн арга хэмжээнд зөвхөн нэг танк үзүүлсэн нь Дэлхийн II дайны үеийн “Т-34” байжээ.
Өнгөрсөн жил парадад үзүүлсэн танкны тоо бага байсан нь Оросын хувьд гутамшигтай үйл явдал гэж шинжээчид дүгнэж байсан бөгөөд энэ жил ч мөн адил дүгнэлт хийсэн байна.
Цэргийн парадад орчин үеийн танк байхгүй байгаа нь зарим талаараа Оросын Украин дахь дайнтай холбоотой. Хэдийгээр Орос цэргийн хүчээ мэдэгдэхүйц хэмжээнд сэргээж чадсан ч фронтод олон мянган танк, хуягт бие бүрэлдэхүүнээ танк эсэргүүцэх пуужин, мина, нисгэгчгүй онгоцнуудад алдсаар байгаа юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс Оросыг Украинд цөмрөн орсноос хойш 3,000 гаруй танкаа алдсан талаар мэдэгдсэн.
Москва өртөг өндөртэй, дэвшилтэт танк болох “Т-14”-ийг фронт руу төдийлөн илгээхгүй байгаа ч энэ хооронд тулалдаанд “Т-72”, “Т-80”, “Т-90” зэрэг танкнуудаа их хэмжээгээр алдаж, ЗХУ-ын үеийн хуучин “Т-62”, “Т-54” зэрэг хуучирсан танкнуудыг агуулахаас фронт руу илгээхэд хүрч байсан удаатай.
Парадын үеэр Оросын цэргүүд дрон саатуулагчийг харуулсан нь Украины дроны халдлагын хариу үйлдэл байж магадгүй гэж ажиглагчид харж байна. Оросын нийслэл өмнө нь цохилтод өртөж байсан бөгөөд Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд дроноор цохилт өгөх нь нэмэгдсээр байгаа юм.
Хэдийгээр Орос олон танк үзүүлээгүй ч цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тив алгасагч баллистик пуужин зэрэг орчин үеийн зэвсгүүдээ дэлгэж, цөмийн хүчин чадлаа онцолсон байна.
Ерөнхийлөгч Владимир Путин уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ барууны орнууд болон Украины эсрэг Оросын хүч чадал, бэлэн байдлын талаар дурджээ.
Тэрбээр “Бидэнд хэн нэгэн заналхийлэхийг зөвшөөрөхгүй. Манай стратегийн хүчин үргэлж байлдааны бэлэн байдалд байгаа” гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Business Insider

#ОРос, #Улаан талбай, #Ялалтын баярын парад, #Т-34 танк,