COVID-19

Д.Нарангэрэл: БНХАУ коронавирусийн эсрэг дөрвөн чухал арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай онлайн хурлаар дамжуулан хэлсэн

       Эрүүл мэндийн яамны ээлжит хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНХАУ эмнэлэгийн мэргэжилтэнүүд, ДЭМБ хамтарсан онлайн хурал өчигдөр хийсэн. БНХАУ-ын талынхан дараах дөрвөн зүйлийг зөвлөлөө,

  1. Эрт илрүүлэх,
  2. Эрт мэдээллэх,
  3. Эрт тусгаарлах,
  4. Эрт эмчлэх гэсэн зөвлөмж зөвлөгөөг бидэнд өгсөн.

Бидний чиглэж буй ажилтай ижилхэн байгаа. Урд хөршийн хувьд хүн амын хөл хөдөлгөөн, аялал жуулчлалыг зогсоож ажилласан байна. Өөрийгөө тусгаарлах, онлайнаар болон утсаар заавар зөвлөгөө авч байгаа нь халдвар гарахаас сэргийлж буй арга” гэсэн гэв.

Хятад улсын хувь өвчилсөн иргэдийнх нь 80 хуь нь хөнгөн, дунд зэрэг, 15 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд байгаа. Иймд иргэддээ онлайнаар зөвлөгөө өгснөөр эмнэлэгт олноороо цуглуулахаас сэргийлж тархалтыг бууруулахад ахиц гарч байгаа аж.

Д.Занданбат

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet