Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр арваннэгдүгээр сард нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэв.

Тодруулбал, ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахууны 51 мянган тонн нь ачигджээ. Үлдсэн 5700 тонн шатахуун тээвэрлэлтийн явцад байгаа бөгөөд ингэснээр аравдугаар сарын захиалга бүрэн биелэх аж. Харин БНХАУ-аас захиалсан 8000 тонн автобензин бүгд Монгол Улсад нийлүүлэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10, дизелийн түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгаа аж.

Мөн арваннэгдүгээр сарын шатахууны импортын захиалгыг нэмэгдүүлж, ОХУ-аас 70 мянган тонн, Казахстанаас 3000 тонн, БНХАУ-аас 8000 тонн, БНСУ-аас 12 мянган тонн буюу нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор баталгаажуулжээ. Энэ нь Монгол Улсын энгийн үеийн сарын хэрэглээнээс 20 орчим мянган тонноор илүү хэмжээ юм.

Дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр, цаашид шатахууны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агуулах савны багтаамжийг өргөтгөх ажлыг эрчимжүүлж байгаа аж. Тухайлбал, “Шинэ эрин” компанийн шинээр барьж буй 16 мянган шоо метрийн багтаамжтай шатахуун хадгалах байгууламж өнгөрсөн долоо хоногт ашиглалтад ороход бэлэн болжээ. Цаашид улсын хэмжээнд шатахууны гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.

Түүнчлэн Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 200 орчим вагон байгаа нь 7-8 өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг илэрхийлж байна. Харин нийтдээ 1500 орчим вагон шатахууны төрлийн бүтээгдэхүүнтэй байгаа бөгөөд тэдгээрийг шуурхай буулгаж, вагоны эргэлтийг сайжруулах шаардлагатай байгаа аж.

Тэрбээр шатахууны нийлүүлэлт тасалдах асуудал нь бүтээгдэхүүний хомсдолоос илүүтэй вагон тээврийн эргэлттэй холбоотойг тайлбарлав. Тодруулбал, төмөр замын вагонуудыг цаг алдалгүй буулгаж, ОХУ руу буцааснаар дараагийн ачилтын эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэлээ.

Мөн арав, арваннэгдүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг улирлын онцлогтой үе бөгөөд өвлийн түлшний нөөцийг хангалттай бүрдүүлсэн гэдгийг мэдээлэв.

Дэд сайд Б.Мөнхтамир ОХУ, БНХАУ, БНСУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд шатахууны нийлүүлэлт тасалдахгүй гэдгийг онцолж, иргэдийг шатахуунд олноор оочерлож, дараалал үүсгэх шаардлагагүй хэмээн мэдэгдлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #АҮЭБЯ, #Шатахууны Шуурхай штаб,