Улсын хэмжээнд 2026.10.07 бүртгэгдсэн Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан сум, Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Сүүлийн түймрийг өнөө өглөө 7:00 бүрэн унтраалаа. Тодруулбал,

Дорнод аймаг, Чойбалсан сум Хөхнуур багийн "Авдар хараат" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан.  

Тус аймгийн Онцгой байдлын газар, Чойбалсан сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн Онцгой байдлын газар, хилийн цэргийн 0132 дугаар ангийн 5, 6 дугаар застав мөн 0132 дугаар анги, тус сумын мэргэжлийн анги, орон нутгийн  нийт 117 хүн, 9 автомашин, 1 трактортой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:00 цагт цурманд оруулж 10.08-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраасан.   

#обег, #хээрийн түймэр,