Гэрэл зургийг MPA.mn
Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тодруулбал, нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 56 суманд бүртгэгдсэн нийт түймрийн 112 нь хээрийн, 32 нь ойн түймэр байна.
Гал түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн бол 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин, техник хэрэгсэл галд өртжээ. Мөн 131 бод, 1012 бог мал хорогдсон байна.
Түймэрт урьдчилсан байдлаар ойн 10,689 га, хээрийн 955.413 га, нийт 11,644.413 га талбай өртсөн байна.
“Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг эхлүүллээ
Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг “түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилттай үе юм.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.
Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд маш амархан шатаж, гал түймэр богино хугацаанд өргөн хүрээг хамрах эрсдэлтэй. Тиймээс иргэд, малчид, тээвэрчдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины ишийг бүрэн унтраах зэрэг аюулгүй ажиллагааны дэглэмийг чанд мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас уриалж байна.

#онцолсон, #ойн түймэр, #Түймэр,