Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Тодруулбал, Н.Тавинбэхийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Экспорт-Импортын банкны /KEXIM/ эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймагт дулааны станц барих төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, 9 сая ам.долларын гэрээ байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж шалгаж байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээний төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн АТГ-ын мэдээлснээр, уг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.

#атг, #Н.Тавинбэх,