Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Францын Парис хотын эрх баригчид Эйфелийн цамхагт Хиндү шашны төлөөлөгчид зочлох үеэр эмэгтэй ажилтнуудыг ажлын байрнаас нь холдуулсан гэх асуудлыг шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн бямба гарагт BAPS байгууллагатай холбоотой 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Эйфелийн цамхагт зочилсон байна. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, төлөөлөгчид өнгөрөх үед эмэгтэй ажилтнуудыг ажлын байрнаасаа гарч, оронд нь эрэгтэй ажилтнууд ажиллахыг шаардсан аж.
Энэ явдал ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, даваа гарагт Эйфелийн цамхагийн үйл ажиллагаа түр саатжээ. Парисын хотын захирагч Эммануэль Грегуар болсон явдлыг яаралтай шалгахаа мэдэгдсэн байна.
Харин BAPS байгууллагаас айлчлалыг бусдад саад учруулахгүй байх зорилгоор зохион байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийг зориудаар ялгаварласан үйлдэл хийгээгүй гэж тайлбарлажээ.
Энэхүү үйл явдал нь Францын жендэрийн тэгш байдал, шашин шүтлэгийн онцлог болон олон нийтийн байгууллагууд зочдоо хүлээн авахдаа баримтлах зарчмын талаар маргаан үүсгээд байна. Одоогоор талуудын тайлбар зөрүүтэй байгаа тул мөрдөн шалгалтын дүнгээр нөхцөл байдлыг эцэслэн тогтоох юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586