Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны зааг Богдхан-Уулын Бага тэнгэрийн ам, баруун урд энгэрт ойн гал түймэр гарсан дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 ангийн 60 гаруй алба хаагч, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 3 ажилтан, 12 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан түймрийг 14:55 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ойн гал түймэр ойролцоогоор 0,3 га талбай хамарсан бөгөөд унанги мод, хөвд, хад асга, бартаа саад ихтэй, 7,5-8 км газар алхаж, усаар тасралтгүй хангах арга хэмжээг зохион байгуулан, богино хугацаанд унтраахаар арга хэмжээг авч байна. 

Иргэн та  ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
- Ил задгай гал түлэх, цогтой үнс нурмыг ил задгай хаяхгүй байх
- Тамхины иш, чүдэнзийг бүрэн унтраах 
- Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдээлэх 

Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэн бүр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

#богдхан уул, #ойн түймэр,