Нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цогт суманд 24 цагийн турш ажиллах боломжтой хяналтын систем бүхий камер суурилуулжээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын төрийн бүх байгууллага болон сумын төвийн зургаан байршилд хяналтын систем бүхий өндөр хүчин чадалтай камер суурилуулсан тухай Цогт сумын ЗДТГ-аас танилцууллаа.

Тус камерын систем нь 24 цагийн турш хяналт хийх боломжтой бөгөөд дүрс бичлэгийг хоёр сарын хугацаанд хадгалан, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага ашиглах боломжтойгоор шийдвэрлэсэн байна.
Камерын хяналтын үндсэн хяналтын төхөөрөмж нь сумын Цагдаагийн хэсэгт байрлаж, сумын төвийн нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтойг нэмж онцоллоо.
Иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн энэхүү ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585