Ус, агаараас эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах орчин үеийн техник, тоног төхөөрөмж болон 32 метрийн өндөрт ажиллах хүчин чадалтай эвхдэг шаттай автомашиныг Увс аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Шинээр хүлээлгэн өгсөн техник хэрэгсэлд, ойролцоогоор есөн давхар барилгад аврах ажиллагаа явуулах, гал түймэр унтраах зориулалттай 32 метрийн эвхдэг шаттай автомашин, нуур, усанд эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах завь, аврагчдын зориулалтын хувцас, багаж хэрэгсэл, агаараас эрэн хайх орчин үеийн тоног төхөөрөмж багтаж байна.
Эдгээр техник, тоног төхөөрөмжийг Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийлүүлсэн бөгөөд онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, нөхөн хангалтыг үе шаттай хэрэгжүүлж байгаа ажлын нэг юм.
Техник, тоног төхөөрөмжийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад гардуулан өгч, аврах, гал унтраах албаны үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг цаашид ч үе шаттайгаар сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд Улаангом хотод олон давхар орон сууц, барилга байгууламжийн тоо нэмэгдэж байгаа ч өндөр барилгад аврах ажиллагаа явуулах зориулалтын шаттай автомашины хүрэлцээ хангалтгүй байсан юм. Харин шинэ автомашинтай болсноор өндөр барилгад гарсан гал түймэр болон гамшиг, ослын үед аврах ажиллагааг шуурхай, аюулгүй зохион байгуулах боломж бүрдэж байна.

#Увс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585