Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хүрээнд Улаангом суманд ус хангамж, ариутгах татуургын системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дулаан түгээх төв болон шугам сүлжээг шинэчлэх, дулааны тоолуур суурилуулах, ус зайлуулах систем болон үерийн хамгаалалтын даланг сэргээн засварлах ажлыг хийнэ.

Мөн хог хаягдлыг ангилан ялгах төв бүхий орчин үеийн ландфилл байгуулах, цахилгаан, холбооны шугам сүлжээ болон дэд станцыг өргөтгөх, дулаан, цэвэр ус дамжуулах гол шугамуудыг шинэчлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна Боршоо боомтын чиглэлийн 74 км хатуу хучилттай авто замыг шинэчлэн засварлах ажил тус хөтөлбөрт багтжээ.

Анх Улаангом суманд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг 14.6 сая ам.доллар байхаар тооцож байсан бол төслийн хүрээг өргөжүүлснээр эхний үе шатанд 28.8 сая ам.доллар, буюу 100 орчим тэрбум төгрөгийн төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.

Мөн Өмнөговь суманд эмнэлэг болон сургуулийн дотуур байрыг засварлах, цэвэр усны шинэ эх үүсвэр бий болгох, ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан, холбооны хангамжийг сайжруулах, сумын төвийн авто замыг шинээр барих ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Увс аймгийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, чанар сайжирч, иргэдийн ажиллаж, амьдрах орчин илүү тав тухтай болох юм. Түүнчлэн орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, логистикийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна.

#Увс, #Улаангом сум,