Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Өмнөд Европыг хамарсан хэт халалт, хүчтэй салхины улмаас дэгдсэн ой, хээрийн түймрийн үеэр Грекийн гурван гал сөнөөгч амиа алдлаа. Тэдний хоёр нь Крит арал дахь Крия Вриси тосгоны ойролцоо түймэр унтраах үеэр галд бүслэгдэн амь үрэгдсэн бол гурав дахь нь эх газрын Пелопоннесийн хойгт гарсан түймэртэй тэмцэж байхдаа амиа алдсан гэж эрх баригчид мэдээлэв.
Крит аралд хүчтэй салхины улмаас түймэр хурдацтай тархаж, олон зуун жуулчин, оршин суугчийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Харин Францын баруун өмнөд хэсэг, Испанийн төв болон зүүн нутгуудад хэдэн арван мянган га ой шатаж, олон мянган хүнийг гэр орноосоо дайжихад хүргэсэн байна.

Европын Холбооны Онцгой байдлын зохицуулах төвийн мэдээлснээр, урьд нь Испани, Францад төвлөрч байсан түймрийн голомт одоо Грек, Итали болон Зүүн Европ руу шилжиж байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр эрсдэл улам нэмэгдэх төлөвтэй. Үүнд хэт халуун, хуурайшилт, хүчтэй салхи, хур тунадас багатай цаг агаар голлон нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолжээ.
Францын Бордо хотын орчимд гарсан түймэр 42 мянга гаруй га талбайг хамарч, олон арван байшин шатсан бол Испанийн зарим бүсэд түймрийг хяналтад авч эхэлсэн ч шинэ голомтууд үүссээр. Аврагчид ойрын өдрүүдэд цаг агаар улам хүндрэх төлөвтэй байгаа тул түймэр дахин хүчтэй дэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585