Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани АНУ-ын Сансрын хүчинтэй (U.S. Space Force) нийт 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ байгуулж, 2027 оныг дуустал Falcon 9 пуужингаар 18 удаагийн хөөргөлт хийх захиалга авлаа. Эдгээр хөөргөлтөөр Пентагоны агаарын аюулыг илрүүлж, бай оноход ашиглах цэргийн хиймэл дагуулуудыг тойрог замд хүргэнэ.

Гэрээ нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сансрын хөөргөлтийн NSSL Phase 3 Lane 1 хөтөлбөрийн хүрээнд олгогдсон бөгөөд Сансрын хүч хувийн хэвшлийн компаниудтай хамтын ажиллагаагаа түргэтгэх зорилгоор ердөө хоёр сарын хугацаанд сонгон шалгаруулалтыг явуулжээ.

Энэхүү захиалгын дараа SpaceX-ийн энэ онд Пентагонтой байгуулсан гэрээний нийт дүн 7 тэрбум ам.долларт хүрээд байна. Өмнө нь тавдугаар сард тус компани АНУ-ын "Golden Dome" пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөрт зориулсан холбоо, бай онох хиймэл дагуулын сүлжээ байгуулах 6.5 тэрбум ам.долларын хоёр том гэрээ байгуулсан юм.

Хэдийгээр SpaceX АНУ-ын батлан хамгаалах сансрын хөөргөлтийн зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа ч Пентагон өрсөлдөөнийг дэмжих бодлогоо үргэлжлүүлж байгааг онцоллоо. Одоогоор United Launch Alliance (ULA) компани Vulcan пуужингийн техникийн асуудлаа шийдвэрлэж байгаа бол Blue Origin-ийн New Glenn пуужин туршилтын саатлын улмаас нислэгээ хараахан сэргээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#SpaceX,