Гаалийн ерөнхий газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга хариуцлагад авсан арга хэмжээ болон Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүдэд гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛ, ИРГЭДЭД АНХААРУУЛАХ ЗҮЙЛС
2026 оны эхний хагас жилийн байдлаар гаалийн байгууллага улсын хэмжээнд нийт 2,047 хэрэг, зөрчлийг илрүүлж, хууль журмын дагуу шийдвэрлээд байна. Үүнээс 52 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгааг албан хаагчид ур чадвар гарган илрүүлжээ.
Тухайлбал, АНУ, Англи, БНТУ, ОХУ, ХБНГУ-аас чиглэлтэй 6 төрлийн химийн болон байгалийн гаралтай нийт 2 кг 190.2 грамм мансууруулах бодис, мөн 1200 мл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 12 удаагийн үйлдлийг таслан зогсоожээ. Мөн Монгол Улсаас БНХАУ руу 1.6 кг алт, БНТУ-аас чиглэлтэй 12.2 килограмм алтан эдлэлийг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлж, цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлсэн байна.
Сүүлийн үед чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг Гаалийн ерөнхий газар онцлон анхааруулж байна. Иймд гадаадаас эм, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн авч ирэх иргэд зөвхөн хувийн хэрэглээний хэмжээнд, шаардлагатай тохиолдолд эмчийн жор, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хууль тогтоомж, гаалийн шаардлагыг мөрдөж хилээр нэвтрүүлэхийг сануулж байна.
Нийт хэрэг, зөрчлийн 83.5 хувь нь орох, 16.5 хувь нь гарах чиглэлд бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлд суурилсан онилгоо, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Нийт хэрэг, зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийх зөрчил, 23.5 хувийг тарифийн болон тарифийн бус хязгаарлалттай барааг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг эзэлж байна.
АЛБАН ХААГЧДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, ТОМИЛГОО
2026 оны хагас жилийн байдлаар Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуульд заасны дагуу нийт 83 албан хаагчийг ажлын байрны шаардлага, зохион байгуулалтын өөрчлөлт, чадавхжуулах бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн газар, хороодын хооронд шилжүүлэн томилжээ. Үүний 26 нь Замын-Үүдийн гаалийн газарт хийгдсэн байна. Шилжилт, томилгоо нь гаалийн байгууллагын үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, боомт, гаалийн газруудын ачааллыг тооцож хүний нөөцийг зохистой хуваарилах зорилготой юм.
АЛБАН ХААГЧДЫН САХИЛГА ХАРИУЦЛАГАД ХИЙСЭН ХЯНАЛТ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
2026 оны хагас жилийн байдлаар Төрийн албаны тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан нийт 91 албан хаагч байгаагаас 6 нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож арга хэмжээ авагдсан байна.
Тодруулбал, гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 26 (хагас жилд авсан хамгийн олон тохиолдол), эрхийг нь бүрмөсөн хассан 1, сануулах хэлбэрийн шийтгэл ногдуулсан 29 зэрэг дэвийг 3 сараас 1 жилийн хугацаагаар бууруулсан 8, албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан 20, албан тушаал бууруулсан 4, гаалийн албанаас халсан 3 албан хаагч тус тус байна.
Гаалийн ерөнхий газраас цаашид ч албан хаагчдын сахилга, ёс зүйн түвшинг өндөрсгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгасан асуудал бүрт хуулийн хугацаанд, шударгаар хариуцлага тооцох бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Үндэсний их баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох бөгөөд Засгийн газрын шийдвэрээр 7 дугаар сарын 10-19-ний хооронд, нийт 10 хоног бүх нийтээр амарна.
Төмөр зам, агаарын боомтууд энэ хугацаанд хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Автозамын хилийн боомтуудын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, Ханх боомт хэвийн ажиллах бол Цагааннуур (Баян-Өлгий), Боршоо, Тэс (Увс), Арцсуурь (Завхан), Ульхан (Дорнод) боомтууд 7 дугаар сарын 9-ний орой хаагдаж, 10-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-наас хэвийн горимд шилжинэ. БНХАУ-тай хиллэдэг 12 автозамын боомт бүгд 7 дугаар сарын 10-ны орой хаагдаж, 11-15-ны өдрүүдэд түр хаалттай, 16-ны өглөө нээгдэнэ.
Хил хаагдахаас өмнө орж ирсэн импортын ачааны гаалийн бүрдүүлэлт наадмын өдрүүдэд хэвийн явагдана. Харин гүний гаалийн ачаа хүлээн авах терминалуудыг хувийн байгууллагууд хариуцан ажиллуулдаг тул бараа, тээврийн хэрэгслээ заавал хүлээн авах шаардлагатай аж ахуйн нэгжүүд тухайн терминал эрхлэгчтэйгээ урьдчилан тохиролцохыг Гаалийн ерөнхий газар зөвлөж байна.
Наадмын амралтын өдрүүдэд харьяа гаалийн газар, хороодод "хариуцлагатай жижүүр" ажиллаж, шаардлагатай тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг хийж ажиллана. Иймд аж ахуйн нэгж, иргэд яаралтай хүлээн авах шаардлагатай бараа, тээврийн хэрэгслийн мэдээллээ тээвэр зуучийн байгууллага болон гаалийн хяналтын бүсийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна. Мөн бүрдүүлэлтийн цахим төвд ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан нэмэлт албан хаагчдыг татан оролцуулж, хариуцлагатай жижүүр байцаагч нар аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэнэ.

#онцолсон, #live, #ГЕГ, #Гаалийн ерөнхий газар,