Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон яамны удирдлагууд энэ амралтын өдрүүдэд "Тогтвортой аялал жуулчлал" төслийн хүрээнд Хөвсгөл аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын удирдлага, албан хаагчидтай ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам болон Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замыг барьж байна. 

Эдгээр зам ашиглалтад орсноор жуулчид дөрвөн улиралд Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсүүдэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэхээс гадна тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам гаргах, хяналтгүй зорчих явдал багасаж, хөрс, ургамлын доройтол буурч, байгалийн унаган төрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. 

Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн замыг Үндэсний их баяр наадмаас өмнө, Жанхай–Хатгал чиглэлийн зам наймдугаар сард ашиглалтад орно. 

#Хөвсгөл, #ССАЖЗЯ, #сайд Ж.Алдаржавхлан,