Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын "Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн өндөр чансаатай 32 баг цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Тэргүүн байрт Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” ХХК-ийн баг харваачид,

Дэд байрт Дундговь аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Чойр Хайрхан” ХХК-ийн "Найман" багийн харваачид,

Гутгаар байрт Дархан-Уул аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Л.Эрдэнэсан ахлагчтай “Малчин” тв, “Аппалуза” ХХК-ийн баг харваачид,

Шагналт байрт Хэнтий аймгийн харьяат МУГЖ Ц.Төвшинтөгс ахлагчтай “Өндөр Хэрлэн” багийн харваачид тус тус шалгарлаа.

Ташрамд дурдахад, тэргүүн байрт шалгарсан баг Монголын үндэсний шагайн харвааны холбооны ерөнхийлөгчийн баг юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#“Хүрээ цам-Даншиг наадам 2026”, #"Уухай" үндэсний шагайн харваа,